“Богдхан төмөр зам” ашиглалтад орсноор ачаа тээврийн ачаалал 60 хувь буурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна. Тэрбээр дөнгөж сая Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаад буцлаа. Энэ зөрлөгт  “Богдхан төмөр зам”-ын трасс дайрч өнгөрөх юм байна. “Богдхан төмөр зам”-ын трасс ашиглалтад эхний ээлжинд орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа энэ төмөр замаар явах бөгөөд нэмэгдээд ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр энэ трассаар явах юм байна.  Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явах юм байна. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг  1.5 … Continue reading “Богдхан төмөр зам” ашиглалтад орсноор ачаа тээврийн ачаалал 60 хувь буурна